Үйл ажиллагаа

Амжилтын төлөө хамтдаа!

Герман – Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ) нь 1995 оноос хойш герман болон герман компаниудтай хамтран ажилладаг 

монгол аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөгийн байдлаар ГМБЭХ нь  70 гаруй гишүүнтэй ба бид гишүүдийнхээ болон Монголын зах зээлд ажиллах сонирхолтой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бизнес эрхлэгчдийн томоохон холбоо болохын хувьд ГМБЭХ нь хоёр улсын засгийн газар, эдийн засаг, нийгмийн салбарын шийдвэр гаргагч буюу эрх баригчидтай нягт холбоотой ажилладаг. 

Бидний зорилго

ГМБЭХ нь гишүүдийнхээ амжилттай үйл ажиллагаа явуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх хариуцлагыг хүлээж Герман-Монголын эдийн засгийн харилцааг дэмжин ажилладаг болно. Ингэхдээ гишүүд байгууллагуудынхаа харилцаа холбоог бэхжүүлэн, тэднийг мэдээллээр ханган, ашиг сонирхлыг нь засгийн газар, хууль эрх зүйн байгууллагад хүргэдэг.

Бидний чиг үүрэг болон давуу тал

  • ГМБЭХ-ноос зохион байгуулж буй бүх үйл ажиллагаанд гишүүд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр буюу үнэ төлбөргүй оролцоно
  • Гишүүн буюу бизнесийн түншүүддээ ХБНГУ-д зорчих визийг түргэн авахад туслалцаа үзүүлнэ
  • Зочид буудалд хоноглох болон уулзалтын танхимын түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлнэ
  • ГМБЭХ-ны веб сайтад гишүүд байгууллагынхаа мэдээлэл, логог байршуулна

Эдийн засаг, зах зээлтэй холбоотой бүхий л асуудлаар гишүүд та бүхэн бидэнтэй холбоо барьж болно.

Холбоо Барих: 

Герман-Монолын Бизнес Эрхлэгчдийн Холбоо
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 38
Танил оффис, 1-р давхар
Улаанбаатар хот 210236
Монгол улс

Та герман, монгол, англи болон орос хэлээр бидэнтэй харилцах боломжтой. 

 

Зах зээлийн сүүлийн үеийн мэдээг та бүхэн манай Твиттер болон Фейсбүүк хуудаснаас үнэ төлбөргүй авах боломжтой.

 

 

Зах зээлийн талаарх мэдээлэл

-Зах зээлийн талаарх мэдээлэл болон судалгааг мэдээллийн товхимол хэлбэрээр сар болгон гаргах
-Ойрын хугацаанд зарлагдсан тендерийг сардаа 2 удаа түгээх
-Зах зээлд болж буй үйл явц, мэдээллийг Твиттер болон Фейсбүүк хуудсаар түгээх
-Цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөх үйл ажиллагаа зохион байгуулах

Гишүүдийнхээ харилцаа холбоог сайжруулах

- Бизнес үдийн зоогийг хүндэт зочин, илтгэгчийн хамт сар бүр зохион байгуулах
- Эдийн засаг, улс төрийн салбарын эрх баригчдыг хүлээн авах
- Бусад холбоод, танхимуудтай хамтран үйл ажиллагаа зохион байгуулах - Гишүүн байгууллагууд өөр хоорондоо өөрийн үйл ажиллагаа танилцуулах
- Үзэсгэлэн яармаг болон бага хурлыг жил бүр зохион байгуулах

Ашиг сонирхлын төлөөлөл

- Тулгамдаж буй асуудлаар ажлын хэсэг байгуулах
- Улс төр, засгийн газрын эрх баригчдыг зуучлах

Арга хэмжээ


No events found