ХБНГУ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

Германы ДНБ-ий хэмжээ 2014 онд 2,9 тэрбум Еврод хүрсэн байна. Үүнийг хүн амд нь хөрвүүлбэл нэг хүнд дунджаар 35000 евро ноогдож байна.

Германы ДНБ

2.903,79 тэрбум €

Ажилгүйдлийн түвшин

6,8%

Экспортын үнэлгээ

1.133,5 тэрбум €

 

Эдийн засгийн өсөлт

2009 онд эдийн засаг, санхүүгийн хямралын улмаас үүссэн 5 гаруй хувийн хохирол бүхий уналтын дараа өнгөрсөн жилүүдэд Германы эдийн засаг дахин сэргэсэн билээ. 2010 онд ДНБ өнгөрсөн онтой нь харьцуулахад 4%, 2013 онд 0,1%-иар өссөн бол 2014 онд ДНБ-ий бодит хэмжээ 1,6%-иар нэмэгдсэн. Германы ДНБ-ий цаашдын хөгжлийг 2015 онд 1,4%, 2016 онд 1,7%-иар өснө гэж таамаглаж байна.

Улсын өр

Бусад орнууд шиг Германд ч мөн адил санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр улсаас олон тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ нь 2012 онд ДНБ-ий 80%-д хүрэх хэмжээнд улсын өрийг нэмэгдүүлсэн. 2007 онд энэ үнэлгээ ойролцоогоор 65% байсан байна. 2014 онд Германы өрийн хэмжээ ДНБ-ий 74,8%-тай тэнцэж байгаа нь Евро Бүсийн 91,9%-иас харьцангуй доогуур үзүүлэлт мөн.

Ажилгүйдэл

Дэлхийн эдийн засгийн хямралын явцад Герман дахь ажилгүйчүүдийн тоо 2008 онд 7,8% байснаас 2009 онд 8,1% болж ялимгүй нэмэгдсэн байна. Дараа нь эргээд багассан ба 2014 онд дунджааар 6,7% болжээ. Германы ажилгүй иргэдийн тоо тогтвортой байгаа бөгөөд 2014 онд 2,9 сая байжээ.

Инфляц

2008 онд Герман дахь инфляцийн дундаж хэмжээ 2,6% хүрч, өнгөрсөн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсний дараа дэлхийн эдийн засгийн хямралын явцад мэдэгдэхүйц буурсан ба 2009 онд ердөө 0,3% болжээ. Дараагийн жилүүдэд үнэ дахиад багахан хугацаанд нэмэгсэн ч эргээд буурч эхэлсэн ба 2014 оны дунджаар 0,9% болов.

Эдийн засгийн бүтэц

Германы эдийн засаг голчлон үйлчилгээний салбарт тулгуурладаг. 2013 онд нийт хөдөлмөр эрхлэгчдийн 73% нь гуравдагч салбарт хамааралтай байжээ. 2014 онд ДНБ-ий 70 хувийг үйлчилгээний салбараас олсон бол үлдсэн хувийг Аж үйлдвэрийн салбараас олжээ. Харин хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын хэмжээ ердөө 1,5 хувь байгаа нь, мөн эдийн засгийн чадамжийн 1-ээс бага хувийн үзүүлэлтээр тус салбар улс орны эдийн засагт бараг ямар ч нөлөө үзүүлэхгүй байгааг харуулж байгаа юм.

 

 График 1: ХБНГУ-ын аж үйлдвэрийн салбар дахь  хөдөлмөр эрхлэгчдийн тоо (саяар)

 

 

Европын бусад хөрш орнуудтай харьцуулахад аж үйлдвэр нь Германы эдийн засагт чухал салбар болохыг дээрх график харуулж байна. 10 жилийн өмнөх байдлыг эргэж харвал энэ хугацаанд аж үйлдвэрийн салбарын хөдөлмөр эрхлэгчдийн тоо бусад орнуудад (ялангуяа Испанид) их хэмжээгээр буурсан байхад германд бараг хэвээрээ байгаа нь сонирхолтой үзүүлэлт юм.

Эх сурвалж: de.statista.com

 

Санхүүжилтын боломжууд

develoPPP.de

ХБНГУ-ын Холбооны Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам (BMZ) нь develoPPP.de хөтөлбөрийн хүрээнд хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудад хөрөнгө оруулалт хийж буй компаниудад  санхүүгийн болон техник мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Ингэхдээ  BMZ-ээс дээд тал нь төслийн нийт зардлын 50%-ийг эсвэл 200.000 хүртэлх  евроны санхүүжилтыг гаргадаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.develoPPP.de цахим хуудаснаас болон

DEG (холбоо барих хүн ноён Ханс-Ёахим Хэбгэн, Утас: +49 221-4986-1278, www.develoPPP.de > Service > Kontakt > DEG) хаягаар авна уу.

 

KfW DEG – Сэргээн Босголтын Зээлийн банкны дэргэдэх Германы Хөрөнгө оруулалт, Хөгжлийн Нийгэмлэг

Германы Хөрөнгө Оруулалт, Хөгжлийн Нийгэмлэг (DEG) нь Сэргээн Босголтын Зээлийн Банк (KfW) –ны охин компани ба дэлхийн 80 гаруй хөгжиж буй болон хөгжингүй орны хувийн хэвшлийг дэмжин, хөрөнгө оруулалтын урт хугацааны санхүүжилт хийж тэдний компанийн төлөвлөлт, хэрэгжилтэнд зөвлөлгөө өгдөг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас болон хаягнаас авна уу:

KfW банкны МУ дахь төлөөлөгчийн газар

Найман зовхис барилга, 6-р давхар

Сөүлийн гудамж 21

Улаанбаатар 14251, Монгол Улс

Утас: +976-7011-5951

Факс:  +976-11-315 950

И-мэйл:

 

 

Created: Даваа, 2016.02.01 11:57

Дэд цэс


Арга хэмжээ