2011 онд буюу одоогоос 5 жилийн өмнө ХБНГУ болон МУ-ын хооронд “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хийгдсэн билээ.

Германы талаас хоёр орны эдийн засгийн харилцааг тогтвортойгоор дээшлүүлэх тал дээр эрмэлзэн ажиллаж байгаа юм. 2015 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод болсон Эдийн засгийн Хорооны ээлжит 5-р хуралдаанаар сэргээгдэх эрчим хүч, бүс нутгийн хөгжил, ЖДҮ-ийг хөгжүүлэх тал дээр илүү анхааран ажиллахаар харилцан тохиролцсон байна.

Германы Аж Үйлдвэрийн Нэгдсэн Холбоо (BDI), Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (DMUV) нь хамтран  ХБНГУ-ын Эдийн засаг, Эрчим хүчний яам, Германы Эдийн засгийн Зүүн Ази дахь нийгэмлэг (OAV), Дойче Банк компанийн дэмжлэгтэйгээр 2016 оны 12-р сарын 12-нд болсон Герман-Монголын Эдийн засгийн Хорооны 6-р хуралдааныг ашиглан Монголын эдийн засгийн өдөрлөг“-ийг  зохион байгуулсан юм.

Та бүхэнд энэхүү хуралдаанд идэвхтэй оролцсонд ГМБЭХ-ноос талархал илэрхийлж байна. 

Created: Даваа, 2016.12.26 16:42

Дэд цэс


Арга хэмжээ


No events found