Хэлэлцүүлэг: „Би морио буцааж авмаар байна“ – Хууль эрх зүйн тогтвортой байдал эдийн засгийн хамтын ажиллагааны амжилтын үндэс болох нь

Уг хэлэлцүүлэгийг Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо болон Гёте Институт хамтран 2016 оны 12-р сарын 07-нд Германы мэдээллийн номын санд зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийн хүндэт зочид:

Ноён Р.Энхбат (Монсудар хэвлэлийн газрын захирал)

Хатагтай Б. Лакшми (Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал)

Хатагтай Б.Уянга (Аммак Эм Жи Эл ХХК)

Ноён Себастян Лалла (Философич)

Хайнрих фон Клайстын Михаэль Коолхаас роман адууны наймаачин Коолхаас гадаад улсад арилжаа наймаа хийхээр шийдсэнээр Заксен муж руу орох Бранденбургийн хилийн гааль дээр гүн гаралтай газрын эзэн Венцел фон Тронкатай маргалдаж байгаагаар эхэлдэг. Түүнд тохиолдох бэрхшээл „Гаалийн журам“-тай холбоотой үүсэх ба уг журам гэгч нь хожим хуурамч зохиомол зүйл болох нь тогтоогдоно. Коолхаас авч явсан морьдоо гааль дээр хураалган улмаар морьдоо авч чадахгүйд хүрч байгаагаар зохиол цааш өрнөнө (ямар ч байсан түүний морьд анх хураалгахад байсан чигээрээ буцаж ирэхгүй). Ийнхүү ичгүүр сонжуургүй, шудрага бус байдал, авилгал, хээл хахуулиас болж нэгэн цагийн шударга иргэн Коолхаас аймшигт террорист болж хувирдаг.

Тус хэлэлцүүлгийг ГМБЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга ноён Герхард Вакенхүт хөтөлсөн юм.

Created: Лхагва, 2015.12.09 14:30

Дэд цэс


Арга хэмжээ


No events found