ГМБЭХ-ноос 11-р сарынхаа ээлжит бизнес оройн зоогийг 11-р сарын 23-нд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд ноён Ч. Эрдэнэдалай (Dale Choi), Шинжээч, Mongolia Мetals&Mining -ийн эрхлэгч, "МУ-ын эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв байдал" сэдвээр; Эко орчин компанийн Гүйцэтгэх захирал хатагтай Н.Лхагвасүрэн "Олон улсын стандартууд ба тэдгээрийн бизнест үзүүлэх үр нөлөө" сэдвээр тус тус илтгэл тавьж ГМБЭХ-ны гишүүдэд мэдээлэл хүргэсэн юм.

     Эко орчин компани нь олон улсын стандартад нийцсэн хог хаягдал ялган ангилах, тээвэр ложистик болон орчны тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээг эрхлэн явуулдаг юм.
Тус компани нь 2015 онд салбартаа анх удаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 болон Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2004 стандартуудыг нэвтрүүлсэн ба 2016 онд OHSAS 18001:2007 стандартыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хатагтай Н.Лхагвасүрэн олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр компанид ямар ахиц дэвшил гарсан туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм.

Ноён Ч. Эрдэнэдалай илтгэлдээ дараах асуудлуудыг авч үлзээ:

  • Монгол Улс байгалийн баялагаар баян ч нүүрсний үнийн супер мөчлөг нэгэнт дуусгавар болж, үнэ нь “газарт унасан” байгаа. Энэ үед сэтгэл хөдлөлөө барьж уян хатан үнээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх,
  • МУ-д бий болсон эдийн засгийн хямралыг даван туулах нь шинэ засгийн газрын үүрэг, шаардлага болоод байна. Тогтвортой байдал, урьдчилан харах бодлого нь № 1 тэргүүлэх чиглэл юм.
  • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийн байдлыг тогтворжуулах зорилгоор Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа. МУ гадаад хөрөнгө оруулагчидтайгаа хариуцлагатайгаар түншилснээр улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж улмаар тогтвортой өсөлтийн үндэс суурь болох нь
  • Одоо бидэнд ярих биш дэлхийд тогтвортой өсөлтийн төлөө хийж байгаагаа харуулах цаг иржээ.

Монгол дахь Германы компаниудын хувьд хямралаас гарах сонгодог жор:

  • Үйлчлүүлэгчиддээ төвлөрөх, Өрсөлдөх чадварыг бий болгох, Ам. доллараар борлуулалт хийх, гадаад худалдаагаа өргөжүүлэх,
  • Монгол төгрөгөөр үйлдвэрлэх мөн ажиллах, зардлаа багасгах,
  • Өр зээлээ тавихдаа нарийн тооцоолох,
  • Бороотой” өдөрт зориулж  доллараа цааш нь хийх, доллараа хөрөнгө оруулалтанд зориулах,
  • Шуналтай бай: хэрвээ бусад нь айдас түгшүүрт байвал та огцом өсөлтийн үед тайван байгаарай.

Ирээдүй гэгээтэй харагдаж байгаа, Та хямралыг Боломж хэмээн үзэж ашиглаарай!

ГМБЭХ-ны зүгээс Ноён Ч. Эрдэнэдалай, Хатагтай Н.Лхагвасүрэн мөн гишүүддээ хамтран ажилласанд баярласан талархсанаа илэрхийлье.

Created: Лхагва, 2016.12.14 17:41

Дэд цэс


Арга хэмжээ