Та Expo-д оролцоход бэлэн үү?

Үзэсгэлэнд оролцох нь ихэнх байгууллагуудын хувьд өөрсдийгөө олонд сурталчлах нэгэн том боломж хэмээн боддог. Гэвч тэд үнэндээ үүнд бэлэн байдаг уу?

Үзэсгэлэн яармагт оролцохдоо сайтар бэлтгэл хангаагүйн улмаас бусдад буруу сэтгэгдэл төрүүлж муу дүгнэлт авах нь элбэг. Тиймээс маш сайн бэлтгэлээ хангах хэрэгтэй.

-Удирдамжтай сайтар танилц

Нэн тэргүүнд ямар зардал гарах вэ? гэдгийг л боддог. Үнэн хэрэгдээ үүний цаана мөнгөөр хэмжигдэхгүй олон зүйл байдгыг орхидог.

Хугацаа.  Мөн энэхүү үзэсгэлэн нь хэдий хэр хугацаанд үргэлжилэх вэ? Дундаа завсар авч байна уу? гэдгийг сайтар тооцоолж байж зардалаа бодох нь зөв юм. Зарим үзэсгэлэнгүүд 5н өдөр үргэлжилэх хэдий ч дундаа 1 өдрийн завсарлага авна гэсэн байдаг. Иймээс удирдамжтайгаа сайтар танилцаагүйн улмаас 1 өдрийн илүү зарлага тооцох нь элбэг байдаг.

Байршилаа сайн бод. Энэ газарт байрлаж болох уу? Хэдэн давхарт нь вэ? гэдгийг анхаарах хэрэгтэй.

План зурагтай сайтар танилцах. Хаана байрлавал дээр вэ? Мэдээж байрлалаасаа хамааран түрээсийн үнэ өөр өөр байдаг. Хамгийн хямд үнэтэй газар хүн бага очдог. Тиймээс яг тэрхүү газарт хэр их хүн очдог вэ? Олны хөлийн газар уу? гэх мэт зүйлийг анхаарах нь зөв.

Заал танхим. Хүмүүсийн урсгал нь хаашаа байдаг, ачаа тээвэрлэлтээ хэрхэн авч явах зэргийг мөн анхаарна.

Холбогдох ажилтан. Жижиг асуудлууд тулгарвал хэнд хандах вэ гэдгийг урьдчилан мэдсэн байх хэрэгтэй.

Зөвшөөрөл бичиг. Үзэсгэлэнд оролцоход шардлагатай бичиг баримт урьдчилан бүрдүүлэн (ялангуяа гадаадын оронд, олон улсын үзэсгэлэн яармагт оролцох үед) хэвлэж авч явах. Хэвлэхээ мартсанаас болоод хугацаа алдах нь элбэг.

-Стэндээ сонгох

Стэнд нь олон сонголттой байж болно. Жишээ нь: ширээ сандал, стандарт стэнд, зөөврийн угсардаг ханаар стэнд засах эсвэл шинэлэг бөгөөд өөрсдийн өнгө үзэмжээ харуулсан стэнд захиалах гэх мэт. Эдгээрээс зөв сонголтоо хийх нь чухал.

-Ажиллах хүний нөөцөө төлөвлөх

Хувцаслалт. Заавал стандарт, нэг хэвшмэл хувцаслалтыг сонгох албагүй. Шинэлэг зүйлээр бусдын анхаарлыг татаж болно.

Ажилтны мэдлэг, мэдээлэл маш чухал. Гадаад үзэмжинд хэт анхаараад мэдлэг мэдээллийг орхигдуулж болохгүй.

Амралт, завсарлагаа чухал. Мөн оновчтой цалин хөлс өгөх хэрэгтэй. Тохирсон цалин хөлс өгвөл ажиллаж байгаа хүн сэтгэл гаргана.

Цагийн хуваар сайтай байх хэрэгтэй. Эхлэх, амрах, дуусах цагийг тусгах нь зөв.

-Танилцуулга, дизайн, өнгө

Үзэсгэлэнд хэдий хэр хүмүүс хамрагдах вэ? гэдгийг тооцоолж тэр хэмжээний танилцуулгаа авч явах хэрэгтэй. Танилцуулгаа багадуулсанаас болж жинхэнэ бизнесийнхээ түнштэй холбогдож чадахгүй байж болох юм. Заавал цаасан хэлбэрээр биш дэвшилтэт технологи (цахимаар анкет бөглүүлэх, цахим захидлаар танилцуулгаа явуулах гэх мэт) ашиглаж болно.

-Гарын бэлэг, урамшуулал

Энэ нь хүмүүсийг татах нэгэн сонирхолтой арга юм. Гарын бэлэгээ өөрсдийн байгууллагын өнгө үзэмж шошготойгоо холбох хэрэгтэй. Ингэснээр тухайн үйлчүүлэгч маань гарын бэлгийг харах бүртээ ямар байгууллагаас өгсөнг санах болно. Гэхдээ үзэсгэлэд оролцож байх үедээ сонирхож ирсэн хүнд шууд гарын бэлэгээ өгж болохгүй. Эхлээд өөрсдийн байгууллагын талаар маш сайн тайлбарласаны эцэст гарын бэлэгээ өгнө.

-Өнөөдөр маргаашийн гарын авлага

Тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Энэхүү үзэсгэлэнд оролцоход алдаа дутагдал юу байсан бэ? Бусдаас юу суралцаж авсан бэ? зэрэг дараа дараагийн удаад юуг анхаарах талаар дэлгэрэнгүй тайлан бичиж, дата бүрдүүлэх хэрэгтэй.

Created: Пүрэв, 2016.09.22 11:48

Дэд цэс


Арга хэмжээ


No events found