Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо 1990 онд үйл ажиллагаагаа эхэлсэн, Монголд нийт 8000 гаруй гишүүн буюу гишүүн байгууллагатай. Монголын ажил олгогчид, хувийн хэвшлийг дэмжиж ажилладаг тул Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай үйл ажиллагааны хувьд төстэй.
Хувийн хэвшлийг дэмжих, Монголд бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, хувийн хэвшлийнхний байр суурь, саналыг засгийн газарт хүргүүлэх, хууль тогтоомжинд тусгуулах, тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой.

Гадаад харилцааны хувьд Герман улстай нягт хамтран  ажилладаг. Хоёр орны засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд ГОУХАН-тай хамтран бүхий л түвшний менежер, удирдлагыг (шийдвэр гаргах түвшний топ менежер) Германд бэлтгэдэг хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. Үүнд Элчин сайдын яамд, холбогдох байгуулагууд дэмжин ажилладаг.
2009
оноос нийтдээ 400 гаруй монгол хүн 1 сарын хугацаатай Германд менежментийн сургалтанд сурчээ. Менежер бэлтгэхээс гадна хоёр орны эдийн засгийн эргэлтийг сайжруулах, герман, монгол аж ахуйн нэгжүүдийг холбох, цаашид дэмжих ач холбогдолтой. Энэ хөтөлбөрийн хүрээнд амжилттай явагдсан, Германаас хөрөнгө татсан амжилттай төслүүд, туршлагууд бий. Шахуу хөтөлбөртэй менежментийн хичээлээс гадна германы сонирхсон бизнесийн түнштэйгээ уулзах боломжтой. Явах хүмүүсийн тоо, сургалт явагдах хотууд жил бүр өөр. 2016 оны сургалтын хувьд 28 хүнийг ярилцлагаар сонгон авчээ. Нийт зардлын 90 хувийг Германы засгийн газраас гаргадаг. Хөтөлбөрт хамрагдахын тулд 2 үндсэн шалгуур байна. Нэгдүгээрт, хэлний шалгуур англи юмуу герман хэл дээр зохих төвшний мэдлэгтэй байх, үүнд хэлний хичээл ойлгох, герман үйлдвэр дээр очих, компаниа танилцуулах, бизнесийн түнштэйгээ ойлголцох хэмжээний хэлний мэдлэгтэй байх. Хоёрдугаарт зорилго, төлөвлөгөөтэй байх, тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, германы ижил төстэй байгууллагатай харилцаагаа өргөжүүлэх, хамтран ажиллах зорилт бий эсэх. Үүнээс гадна тухайн компани МАОЭХ-нд гишүүн байх хэрэгтэй.

2017 оны менежментийн сургалтын хуваарь хараахан гараагүй, сонгон шалгаруулах ярилцлагыг энэ оны сүүлээр Германаас шалгагч багш ирж авна, одооноос эхлэн бүртгүүлж болно.

Created: Баасан, 2016.07.01 16:03

Дэд цэс


Арга хэмжээ


No events found