5 сарын 11-нд ГМБЭХ-нээс зохион байгуулсан ээлжит Бизнес Үдийн зоог  "Ivy" ресторанд боллоо.

 Голомт банкны Бүтцэт санхүүжилтийн хэлтсийн захирал ноён О. Оч илтгэгчээр оролцож Голомт банкны бүтээгдэхүүн "Импортын санхүүжилт"-ыг танилцууллаа.  Монгол улс жилдээ 150 сая долларын бараа бүтээгдэхүүн Герман улсаас импортолдог, эдгээрийн дийлэнх нь үйлдвэрлэл, барилгын тоног төхөөрөмж, машин механизм, эрүүл мэндийн тоног төхөөрөмж байдаг. Голомт банк нь тухайн улсынхаа экспортыг дэмжсэн (олон улсын) Экспортын Санхүүжилтийн Агентлагууд (тухайлбал Германы Euler Hermes)- тай хамтран дунд болон урт хугацаат зээлийн санхүүжилтийг тоног төхөөрөмж импортлож байгаа Монголын компани, аж ахуйн нэгжүүдэд санал болгож байна. Энэхүү санхүүжилтийн хүү нь Эдийн засгийн хамтын ажиллагаат орнууд (OECD)-аас  тогтоож өгдөг санхүүжилтийн хувьсагч суурь хүү болох LIBOR/CIRR-д суурилдаг тул дотоодын нөхцөлөөс маш хямд байж чаддаг.  Мөн санхүүжилтийн эх үүсвэр нь Экспортлогч орны Экспортын Санхүүжилтийн агентлагаар даатгагдсан тул санхүүжилтийн эх үүсвэр хямд, зээлийн хугацаа урт байна. Голомт банк нь импортлогчийн өмнөөс эрсдэлийг нь хариуцан санхүүжилтийг дамжуулан олгодог байна.

Created: Даваа, 2016.05.09 17:53

Дэд цэс


Арга хэмжээ


No events found