Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих саналыг тус  дүүргийн Засаг даргад тавьжээ.

БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлэн болгосноо танилцуулав.  Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллана. Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи буюу эко станц гэсэн үг юм. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад хямд үнээр түгээхээ ч мэдэгджээ. Эко станцыг БНСУ-ын “Хюндай” хүнд үйлдвэрийн технологиор өөрсдөө хариуцан барих бөгөөд барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, 12 сарын дотор барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын дүүргүүдээс Сонгинохайрхан хамгийн их агаарын бохирдолтой газар. Хэрэв энэ дүүрэгт эко станц барьж ашиглалтад оруулбал эрчим хүчний хангалт сайжирч, иргэд гэр, байшиндаа боловсон халаагуур тавих  боломж бүрдэх юм. http://www.montsame.mn/dotood-medee/43279

Created: Лхагва, 2017.02.01 10:28

Дэд цэс


Арга хэмжээ