Гишүүнчлэл

 

Сайншанд салхин парк төслийг хэрэгжүүлэхээр эрчим хүчний салбарт тэргүүлэгч Энжи болон аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэгч Ферростаал компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Уг төслийн судалгааны ажил 2006 оноос эхэлж, бүрэн хийгджээ. Төсөл хэрэгжсэнээр Монгол улсад 100 гаран сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхийн сацуу ногоон эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг дэмжих засгийн газрын бодлоготой ч уялдаж байгаа билээ.

Төслийн үр дүнд 55 МВт суурьлагдсан хүчин чадал бүхий салхин парк баригдах бөгөөд энэ нь 100 мянган өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц байна.
Сайншанд салхин парк ашиглалтанд орсноор жилд 200 гаруй мянган тонн нүүрс төрөгчийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлж байгаа нь тус зорилттой нийцэж байна.

“Монгол улс нь дотоод, гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй ханддагыг энэхүү төсөл харуулж байна” гэж Оливер Шнорр хэлсэн байна.

Сайншанд салхин парк нь Улаанбаатар хотоос зүүн урагш 450 км-д байрших Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо байрших ба цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, ажлын байр шинээр бий болгон, үндэсний болон орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

Төслийн барилга угсралтын ажил 2017 онд эхлэн, улсын комисст 2018 оны 2 дугаар хагаст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. http://news.gogo.mn/r/195646

Created: Лхагва, 2016.12.14 17:47

Дэд цэс


Арга хэмжээ