Гишүүнчлэл

 

Програм хөгжүүлэгч ажил ажилд авна.


Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Вэб аппликэйшн, програм хангамж боловсруулж, хөгжүүлэх


Ажлын байранд тавигдах шаардлага

- Програм хангамжийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх, (2 -с дээш жилийн ажилын
дадлага туршлагатай бол давуу тал болно).
- C# хэлийг сайн эзэмшсэн, OOP -р бүтээгдэхүүн хөгжүүлж байсан туршлагатай бол сайн.
- ASP.NET Web Forms, ASP MVC, ASP API, MS SQL Server гэх зэрэг технологиудийг эзэмшсэн,
- Javascript, AJAX (Jquery, AngularJS гэх зэрэг framework-ууд мэддэг бол сайн), HTML5, CSS3 зэрэг
front-end талын мэдлэгтэй байх,
- Google Maps, Bing Maps, OpenLayers -ийн аль нэгийг мэддэг бол тавуу тал болно.
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх, Герман хэлний мэдлэтэй бол давуу тал болно.
- Ажилдаа хариуцлагатай ханддаг, багаар ажиллах чадвартай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч, бие
дааж суралцах, өөрийгөө хөгжүүлэг чадвартай байх


Бусад

Цалин: Tохиролцоно
Төрөл: Бүтэн цагийн
Салбар: Програм хангамж


Холбоо барих:
88024516 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авч болох бөгөөд, хаягууд руу CV болон анкетаа илгээнэ үү!


Компанийн тухай

Герман улсын Баден-Вюртемберг мужид үйл ажиллагаа явуулдаг DIGITERRA Systemhaus Drahola компани мөн түүний охин компани болох АНУ-ын Өмнөд Каролайна муж дахь DRAHOLA Technologies, INC. компани нь 1998 оноос эхлэн гео мэдээллийн технологи, программ хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.
DTI Mongolia нь дээр дурьдсан компаниудын Монгол улсын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар бөгөөд 2014 оны 10-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

Created: Мягмар, 2017.04.04 12:31

“Говь” компани Эрээн хотын их дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт салбараа нээснээр гадаад зах зээл дэх албан ёсны гурав дахь дэлгүүр нь болж байна. Ирэх хоёрдугаар сард Бельги улсад салбараа нээх бол цаашлаад Цюрих, Парис, Лондон гээд хилийн чанадад энэ онд нийт зургаан дэлгүүрээ нээх юм байна.

http://bloombergtv.mn/

Created: Лхагва, 2017.02.01 12:52

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, БОАЖЯ, НАЖГ-тай хамтран аялал жуулчлалын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг "Golden Compass-Алтан Луужин”-2016 ёслолын ажиллагааг 2016 оны 12-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж шилдгүүд шалгарлаа. Сүүлийн жилүүдэд Монголын аялал жуучлалын салбар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд үүний хирээр томоохон төсөл, бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа. Тэгвэл 2016 оны Аялал жуулчлалын салбар дахь шилдэг Хөрөнгө оруулалтаар “Холидэй Инн Улаанбаатар” зочид буудал шалгарлаа.

“Холидэй Инн Улаанбаатар” зочид буудал нь “Интерконтиненталь Хотэлс Групп”-ийн сүлжээ буудлуудын нэг юм.

“Интерконтиненталь Хотэлс Групп” нь дэлхийн 100 гаруй оронд 12 брэндийн 5099 сүлжээ зочид буудалтай, нийт 754,265 зочид буудлын өрөөтэй ажээ. 2015 оны 6-р сард анхлан “Макс” Групп нь "Интерконтиненталь Хотэлс Групп"-ыг сонгон хамтран ажиллах гэрээг үзэглэж байсан бол 2016 онд Чингэлтэй дүүрэгт байрлах 20 давхар 169 өрөөтэй "Холидэй Инн Улаанбаатар” зочид буудлыг дэлхийд танигдсан брэнд стандартынх нь дагуу барьж, үйл ажиллагаагаагаа явуулж анхны зочдоо хүлээн авч эхэлжээ. "Холидэй Инн” зочид буудлын гадаад улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа салбаруудаас дурдвал АНУ-д 722, Европт 282, Африк, Ойрхи дорнод, Австралид 76, Хятадад 75 гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад зочид буудлын бизнесийн туршлагаараа үйлчилгээгээрээ манлайлдаг байна.

http://www.news.mn/r/321492

Created: Даваа, 2017.01.09 15:24

Сайншанд салхин парк төслийг хэрэгжүүлэхээр эрчим хүчний салбарт тэргүүлэгч Энжи болон аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэгч Ферростаал компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Уг төслийн судалгааны ажил 2006 оноос эхэлж, бүрэн хийгджээ. Төсөл хэрэгжсэнээр Монгол улсад 100 гаран сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхийн сацуу ногоон эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг дэмжих засгийн газрын бодлоготой ч уялдаж байгаа билээ.

Төслийн үр дүнд 55 МВт суурьлагдсан хүчин чадал бүхий салхин парк баригдах бөгөөд энэ нь 100 мянган өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц байна.
Сайншанд салхин парк ашиглалтанд орсноор жилд 200 гаруй мянган тонн нүүрс төрөгчийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлж байгаа нь тус зорилттой нийцэж байна.

“Монгол улс нь дотоод, гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй ханддагыг энэхүү төсөл харуулж байна” гэж Оливер Шнорр хэлсэн байна.

Сайншанд салхин парк нь Улаанбаатар хотоос зүүн урагш 450 км-д байрших Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо байрших ба цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, ажлын байр шинээр бий болгон, үндэсний болон орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

Төслийн барилга угсралтын ажил 2017 онд эхлэн, улсын комисст 2018 оны 2 дугаар хагаст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. http://news.gogo.mn/r/195646

Created: Лхагва, 2016.12.14 17:47
Хятад, Монгол, Орос 3 улсын Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форум амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр Голомт банк нь БНХАУ-ын Bank of Inner Mongolia-тай хоёр улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх, экспорт импортлогчдыг дэмжих зорилготой 15 сая ам. долларын Худалдааны санхүүжилтийн зээлийн гэрээг үзэглэсэн нь энэхүү арга хэмжээний гол хэсэг байлаа.
Уг гэрээний хүрээнд гадаад худалдаа эрхлэгч Монголын ААН-үүд  импортын худалдан авалтандаа хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилт авах боломжтой боллоо. http://www.golomtbank.com/mn/news/show/629
Created: Пүрэв, 2016.09.22 12:20

Дэд цэс


Арга хэмжээ


No events found