Гишүүнчлэл

 

Та өөрийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлаар бидэнд хандаж болно.

Бидний зорилго

ГМБЭХ нь гишүүдийнхээ амжилттай үйл ажиллагаа явуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх хариуцлагыг хүлээж Герман-Монголын эдийн засгийн харилцааг дэмжин ажилладаг болно. Ингэхдээ гишүүд байгууллагуудынхаа харилцаа холбоог бэхжүүлэн, тэднийг мэдээллээр ханган, ашиг сонирхлыг нь засгийн газар, хууль эрх зүйн байгууллагад хүргэдэг. 

ГМБЭХ-нд гишүүнээр элссэнээр бид:

  • Бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
  • Бизнестэй холбоотой мэдээллээр хангах, зөвлөгөө өгнө
  • Ашиг сонирхлыг тань төлөөлнө

Та өөрийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлаар бидэнд хандаж болно.

Холбоо нь гишүүдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан аж ахуйн нэгж байгуулах, төлөөлөгчийн газар нээхээс эхлүүлэн орчуулгын үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг санал болгож байна.

Танд асуух, тодруулах зүйл байвал бидэнтэй холбоо барина уу.

 

Манай үйлчилгээ:

- Герман болон Европд бизнесийн түнш олох, харилцаа холбоог дээшлүүлэх

- Гишүүддээ зориулж үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохиох

- Бизнест хэрэгтэй мэдээллээр хангах

- Германы зах зээлд бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх

- Бичиг баримт орчуулах, боловсруулахад туслалцаа өгөх

- Хоёр улсын хоорондын худалдааны харилцааг улам өргөжүүлэх

- Тээвэр логистикийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх

- ХБНГУ-ын визний мэдүүлгийн цаг товлох туслалцаа үзүүлэх

 

Танд дараах шууд үйлчилгээнүүдийг санал болгож байна: 

- Хэвлэлийн бага хурал, үзэсгэлэн, арга хэмжээ, мэдээллийн семинар, санал солилцох уулзалт, ярилцлага зэргийг зохион байгуулах

- Орчуулгын үйлчилгээ үзүүлэх

- Оффисын байр хайх болон шинээр ажилтан авахад туслалцаа үзүүлэх

- Бизнесийн хурал, ярилцлага, уулзалтын цаг товлож өгөх

- Бизнесийн салбарын судалгаа шинжилгээ гүйцэтгэх

 

(Дээрх үйлчилгээнүүдийг холбооны зүгээс гишүүддээ үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр үзүүлэх болно.)

 

Дүрэм татах холбоос

Танилцуулга татах холбоос

ГМБЭХ - ны 2014 оны тайланг татах холбоос

 

Гишүүнээр бүртгүүлэх!

Created: Мягмар, 2014.05.27 06:51

Дэд цэс


Арга хэмжээ


No events found