Бидний тухай 

Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ)

Монгол улсад анх 1995 онд “Герман-Монголын бизнесийн зөвлөл” нэртэйгээр тус холбоог монгол, германы бизнес эрхлэгчид үүсгэн байгуулсан ба 2009 онд ХБНГУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Пиус Фишерийн санаачлагаар холбоо болгон өргөжүүлсэн.

Тус холбоо нь Монгол улсад албан ёсоор бүртгэлтэй, төрийн бус байгууллага болно.

ГМБЭХ нь сайн дурын дэмжигч болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)-ийн  дэмжлэгтэйгээр 2011 оноос өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар байна.

2013 оноос Холбооны улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны  Олон улсын шилжих хөдөлгөөн, хөгжлийн төв (ОУШХХТ)-ийн шугамаар гүйцэтгэх захирал томиглогдон холбооны үйл ажиллагааг удирдан явуулж байна.

Одоогийн байдлаар тус холбоо нь 72 гишүүн байгууллагатай бөгөөд Европын холбооны улсуудаас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг хамгийн том бизнес эрхлэгчдийн холбоо болно.

Дэд цэс


Арга хэмжээ