Бидний тухай 

Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ)

Герман – Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ) нь Монгол Улсын хуулийн эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн, Улаанбаатарт төвтэй, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Өнөөгийн байдлаар (2015 оны 05-р сар) герман болон монголын нийт 82 гишүүн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Холбооны гишүүд нь герман компани буюу монголд үйл ажиллагаа эрхэлдэг германы оролцоотой аж ахуй нэгжүүд байна. 2011 оноос хойш манай холбоо нь Улаанбаатар хотод өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбооны зорилго:

Монгол улс болон ХБНГУ-ын хоорондох худалдаа, аж үйлдвэр, гар урлал болон эдийн засгийн харилцаанд дэмжлэг үзүүлж гишүүдийнхээ хэрэгцээ шаардлагагыг хангахад тус холбооны зорилго оршино. Бидний гол зорилго нь германы гадаад худалдааны танхимд албан ёсоор хамрагдах явдал юм.

Үйл ажиллагааны чиглэл:

Тус байгууллага нь гишүүд компаниа бусад байгууллагуудтай холбоо тогтоож харилцаагаа бэхжүүлэхэд дэмжлэх үзүүлэн тэднийг мэдээллээр хангах, тэдний эрх ашиг сонирхлыг төлөөлөх, болон гишүүддээ үйлчилгээ үзүүлэх гэсэн үйл ажиллагааны үндсэн гурван чиглэлтэй. ГМБЭХ – нь гишүүддээ чиглэгдсэн олон тооны үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд хоёр орны засгийн газрын эрх бүхий байгууллагатай холбоо тогтоох болон зах зээлд нэвтрэн орох үүд хаалга нь болж өгдөг. Мөн Монголын зах зээлд болж буй үйл явдлын талаарх мэдээллийг гишүүддээ хүргэдэг. Бид гишүүдийнхээ эдийн засгийн сонирхлыг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хүргэхийн төлөө хүчин зүтгэн ажилладаг ба ил тод байдал, чөлөөт зах зээлийн төлөө тууштай зогсдог. Герман болон Монголын зах зээлд ажиллах сонирхолтой гишүүддээ тэдний хэрэгцээнд тулгуурласан, эдийн засгийн олон талт үйл ажиллагааг бид санал болгож байна. Хэрэв та манай ГМБЭХ, бидний тавьж буй саналыг сонирхож байвал бидэнтэй алгууралгүй холбоо барина уу. Та герман, монгол, англи болон орос хэлээр бидэнтэй харилцах боломжтой.

 

ГМБЭХ - Дүрэм

ГМБЭХ-ны 2014 оны тайлан

ГМБЭХ-ны 2015 оны тайлан

 

Created: Баасан, 2014.05.30 10:00

Дэд цэс


Арга хэмжээ