Байр суурь

ГМБЭХ

Гадаадын хөрөнгө оруулагчдын оршин суух эрх

ГМБЭХ нь Монгол улсад таваас дээш хугацаагаар хөдөлмөр эрхэлж буй хөрөнгө оруулагчдад оршин суух эрхийн зөвшөөрлийг жилээр бус 2-5 жилийн хугацаатай олгохын төлөө тууштай ажиллаж байна. Ингэхдээ цаг хэмнэх үүднээс оршин суух зөвшөөрөл олгох үйл явцыг хялбарчлах тал дээр ажиллаж байна. 

 

Төрийн худалдан авах ажиллагаа, эрх зүйн актын ил тод байдал

Төрийн худалдан авах үйл ажиллагаа болон эрх зүйн актын ил тод байдлыг дэмжих, түүнийг шаардахад Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбооны зорилго оршино. 

 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх

Монгол улс нь зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байгаа тул хөрөнгө оруулалт хийх нь нэлээдгүй эрсдэлтэй гэж үздэг боловч Герман улсын хөрөнгө оруулагч харьцангуй эрсдэл даах чадвар өндөртэй байдаг. ГМБЭХ нь Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд бизнесийн санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж хувийн болон улсын санхүүжилтийн талаарх мэдээллээр ханган, дэмжиж ажиллана. 

 

Түүхий эд материалын дахин боловсруулах систем

Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо нь түнш байгууллага болох Германы Аж үйлдвэрийн холбоо (BDI)-той хамтран Монгол улсад түүхий эдийн үлдэгдлийг дахин боловсруулах, давтан ашиглах тал дээр анхаарч ажиллаж байна. Уул уурхайн эрдэс баялгийн баяжуулалт, боловсруулалтын явцад үйлдвэрийн хаягдлыг түүхий эд болгон эргэн ашиглах хаягдал, дайвар бүтээгдэхүүнийг газрын ховор элементүүд (REE) тэр дундаа технологийн үнэт металл болох Li-Литий, In-Индий болон цахилгаан, элэктрон, металл хаягдал, хог хаягдлын овоолго зэргээс гаргаж авдаг.

 

Нэмэлт мэдээлэл - http://www.bdi.eu/download_content/EnergieUndRohstoffe/Positionspapier_Recycling_in_Rohstoffpartnerschaften.pdf

 

Арга хэмжээ